Бүх Хятадын өвлийн спортын наадмын он тооллыг урвуу тоолох ёслол болов
2019-02-19 10:16:20 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 16-ны өдрийн Хөлөн буйрын цахилгаан мэдээ \Сурвалжлагч Шяо Шыяо, Вэй Жин-Юй\ Бүх Хятадын XIV өвлийн спортын наадам ирэх жил болно. Тус наадмын он тооллыг урвуугаар тоолох ёслол энэ сарын 16-нд Хөлөн буйр хотод болов.

Энэ үеэр зохион байгуулах комисс ажлын явцыг танилцуулсаны зэрэгцээ сурталчилгааны дуу, хуудас, киног зарлав. Сурталчилгааны дуугаар “Бид ирлээ”, “Эх орон адилхан цаг мөчид”, “Хамтаар нисэцгээе”, “Мөс цаст ертөнцөд уулзацгаая”, “Өвлийн домог”, “Мөс цасан дээрх галын дөл” гэсэн зургаан дууг зарласан юм. Сурталчилгааны хоёр зураг уг наадмын 7 их төрлийн 15 салбар төрлийг хураангуйлж харуулсан байв. Сурталчилгааны кинонд ӨМӨЗО-ы үзэсгэлэнт сайхан үзэмж болон сүүлийн жилүүдэд спортын салбарт олсон амжилтуудыг харуулж, бүх Хятадаас найз нөхдүүд ирэх жил хүрэлцэн ирж уулзахыг урьжээ.

Үндэсний Спортын товчооны дэд дарга Ян Юй, “Уг өвлийн наадам бол 2022 оны Бээжингийн өвлийн олимпын өмнөх бэлтгэл тэмцээн юм. Гадаад дотоодод манай улс олон улсын томоохон тэмцээн зохион байгуулах чадвараа харуулж, Үндэсний спортын ерөнхий товчоо болон ӨМӨЗО бүх хүчээр бэлтгэл ажлуудыг зохион байгуулж хийх болно” гэжээ.

ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, наадмын зохион байгуулах ажлын комиссын дэд дарга Ай Лихуа, “Өвөр монгол тус өвлийн спортод зориулж 14 уралдааны талбай ордон байгуулна. Үүнд Өвөр монголын мөсөн дээрх спортын дасгалжуулах төвийн тэшүүрийн ордон, богино зайн тэшүүрийн ордон зэрэг нь энэ оны нэгдүгээр сард ашиглалтад орж, бусад нь ондоо багтаж ашиглалтад орох болно. Наадмын бамбарыг дамжуулах ажлыг энэ оны 5-р сараас эхлүүлэхээр төлөвлөж байна. Урьдчилан шалгах ажил удалгүй эхэлж, ӨМӨЗО XIV өвлийн спортын оны 7 төрлийн бэлтгэл уралдаан болон II удаагийн бүх Хятадын залуучуудын спортын таван төрлийн мөс цасны тэмцээнийг зохион байгуулж, XIV өвлийн спортыг амжилттай зохион байгуулахад туршлага харимтлуулж, суурь тавьж өгөх болно” гэж хэлэв.

Тус наадмын веб сайт албан ёсоор ажиллаж эхэлсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль