Шюй Яньжаогийн гэр бүлийн гурван баяр
2019-02-18 10:53:26 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Эхнэр авч, хүүхэд төрүүлж, өрх гэр босгож, ажил төрөлтэй болох нь ихэнх залуучуудад ердийн хэрэг билээ. Гэтэл Улаанхад хотын Харчин хошууны Нюжя-Инзы тосгоны нэгэн ядуу залуу эхнэртэй болсон явдал нутаг усандаа ихээхэн дуулиан тарьжээ. Энэ залууг Шюй Яньжао гэдэг бөгөөд нутгийн хүмүүс түүнийг зөрүү амьтан гэдэг байж. Гэтэл сүүлийн хэдэн жил түүний зөрүү зан нь хувирч, бусдад элгэмсэг дотно хандах болж, амьдрал нь өдрөөс өдөрт сайжирсан байна.

Цагаан сар дөнгөж өнгөрч байхад сурвалжлагч тосгонд ажиллаж байсан нэгнийг дагаж Шюй Яньжаогийнд очив. Тэдний гэр тойронд улаан дэнлүү өлгөн, хос уянгын бичгийг наан, гурван тасалгаа тоосгон байшинд нь дэнгийн гэрэл гялалзаж байлаа. Шюй Яньжао сурвалжлагчийг угтан авч гэрт оруулаад, “Миний гэр ийм сайхан байгаагүй, энэ байшинг ноднин шинээр засварласан. Өнгөрсөнд би залхуу байсны дээр гэрийнхэн маань өвчтэй болохоор амьдрал туйлын ядуу байв. Сүүлийн хоёр жил сая л нэг гэр шиг харагдах болж, цагаан сараа баяртай тэмдэглэж, амьдрах итгэл ч нэмэгдсэн шүү” хэмээв.

Шюй Яньжаогийн амьдралын энэхүү өөрчлөлт гурван том баярт үйл явдлаас үүдэлтэй гэнэ. Эхний баяр нь бэр буулгасан явдал аж. 2017 онд 37 настай Шюй Яньжао эхнэртэй болсны дараа тэрээр өнгөрсөн үеийн хайш яйш амьдралыг үүрд эцэслүүлнэ гэж зориг шулуудсан байна. 2017 оны өвөл дөхөмхөн хэдэн ширээ засаж садан төрөл найз нөхдөө дайлж байхдаа тэдний зөгнөл болон найдлага нь Шюй Яньжао болон түүний эхнэр Ван Шюланий зоргийг хөвчилжээ. “Аав та санаа амар бай. Яньжао бид хоёул таныг сайхан асарч, амьдралаа сайн авч явна” гэж хэлсэн Ван Шюлланий үгэнд 60 настай хадам аав нь баярын нулимс унагаж байлаа.

Гэрлэснээс хойш удалгүй гэр бүлд нь хоёр дахь баярт үйл явдал болов. “Ядууг бууруулах ажлын хэсгийн Ван болон Ли гуай байнга манайд ирдэг бөгөөд баяр ёслолын үеэр ургамлын тос, будаа гурил авчирч, садан төрлөөс ч дотно харьцаатай болсон. Манайхан гэр бүлээрээ ядууг бууруулах бодлогын ач тусыг хүртсэн бөгөөд бас бидний амьдралыг төлөвлөж өгдөг тусгай хүнтэй болов” гэж Шюй Яньжао урамшин ярьж гарлаа.

Тэдний хэлж байгаа Ван болон Ли гуай бол Харчин хошууны Орон тооны албанаас тосгонд томилсон Ван Зычян болон Ли Хүнда, тэд Шюй Яньжаогийн гэр бүлд ихээхэн тусалсан юм.

Зав олдсоор тэднийд очиж хууч хөөрч, эрүүл мэнд, гэр бүлийн орлогын байдлыг нь асууж, тэдэнд ядууг бууруулах бодлогыг сурталчилж, Шюй Яньжаод туслан тосгоны ариун цэврийн ажилтны ажилд оруулжээ. Өнөөдөр Шюй Яньжао ажил бүрээ энэ хоёр “садан”-тайгаа зөвлөж байж хийдэг.

Сайн “хамаатан садан”-тай болсноор гурав дахь баяр болох баяжих арга замаа олжээ.

Шишань тосгоны тариачдын ихэнх нь эмийн ургамал тарьж амьдардаг. 2017 онд Харчин хошууны Орон тооны албаны боловсон хүчний урамшуулал дор Шюй Яньжао түрээслэж байсан тариан талбайгаа бүгдийг буцаан аваад 0.2 га газарт хятад эмийн ургамал тарьсан бөгөөд бас 0.06 га бүрээс 1000 гаруй юаний аж үйлдвэрийн тэтгэлэгтэй болсон байна. Ингэснээр таван чөлөөгүй болж, тариан талбай дахь ажил нь ихтэй үед тариандаа яарч, бусад цагаараа ойр хавийн тосгонд аахар шаахар ажил хийж эхлэв. Ноднингийн эмийн ургамлын орлого 20 мянга гаруй юаньд хүрчээ.

Жар гарсан аав нь хүүгийнхээ өөрчлөлтийг хараад баяр хөөртэй болж, бие хаа нь тэнхээжиж, цог золбоотой болжээ. \Өвөр монголын өдрийн сонины хам зуучлуурын сурвалжлагч Лян Лян\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124129096