Хунань: Ойн аялал жуулчлал сар шинийн амралтын моод болов
2019-02-15 17:29:53 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Чанша хотын 2-р сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жөү Мянь\ Хунань мужийн Ойн модны товчооны зарласан анализын тоо баримтаас харахад, саяхан өнгөрөн одсон 2019 оны цагаан сарын баярын үеэр, ойн аялал жуулчлал нь шинэ хандлага, шинэ моод болсон байна. Мужийн 34 тоо баримтын цэгийн бүртгэлээр, сар шинийн хугацаанд цэцэрлэгт хүрээлэнгүүд давхардсан тоогоор нийт 4.67 жуулчдыг хүлээн авч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.7 хувиар өсч, аялал жуулчлалын орлого 7.29 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.9 хувиар өсөв.

Хунань мужийн нэрт цэцэрлэгт хүрээлэн, хотын дүүргийн ойн паркууд, өвөрмөц ойн сууринууд онцлогтоо тохируулан орон нутгийн онцлогтой соёл үйлийн аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулж, сүмийн цуглаан, дэнлүүгийн наадам зохион байгуулав. Үүнд Жю-Ишань уулын “99 тайлга”-ын тоглолт, Наньюе, Дашюншань уулын олон жил үргэлжилж ирсэн ёслолын зан үйл хөөр хөгжөөнөө хадгалсаар байна. Үүний зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэнд үнэгүй зорчих нь цагаан сарын жуулчдад таалагдав.

Ойн паркаар жугаалж эх байгаальдаа эгэн очих нь хүмүүисийн амьдралын нэг хэлбэр болжээ. Пинжян шянь, Жанжяжегийн "Тавдугаар хөндий" зэрэг өвөрмөц "Ойн зуслан"-гуудын тасалбарыг цагаан сараас өмнө булаацалдан урьдчилан захиалж эхэлсэн юм. Рүчэнгийн Жжюүлүнжян мөрөн, Ижангийн Маншань уул, Юншэнгийн Бүэрмэнь зэрэг цэцэрлэгт хүрээлэнгийн “Халуун рашаан” аялал жуулчлал эрэлт ихтэй байж, үзэмжит бүсийн зочид буудалд хоосон ор алга байлаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124121162