Өвөр монгол нэг метанфетамины үйлдвэрийг устгав
2019-02-11 17:28:48 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын 2-р сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Идэ\ Сурвалжлагч ӨМӨЗО-ны Улаацав хотын Цагдаагийн газраас ойлгосноор, цагдаа нар метанфетамин үйдвэрлэж байсан хэрэгтэй холбогдох 18 хүнийг баривчилж, Хэбэй мужид байрладаг метанфетамины үйлдвэрийг амжиллтай устгаж, нийт 12.88 кг метанфетамин хураан авлаа.

2018 оны 2-р сард, Улаанцав хотын Шинхэ шяний Цагдаагийн газрын Масууруулах бодистой тэмцэх баг нь мансууруулах бодисын донтой Сүнь овогтыг баривчлаад шалгасанд Сүнь овогт мансууруулах бодисоо Ли овогтоос худалдаж авсан гэжээ. Цагдаа нар үргэлжлэн тагнасны дүнд Ли овогтын эзэн нь Хэбэй мужийн Чуулалт хаалгын Ваньюань дүүргийн “Ню Ню” гэдэг Ли овогт болохыг илрүүлжээ.

Цагдаагийн мөрдөн байцаагчид Хэбэйд тэр даруйд нь хүрэлцэн очиж тухайн нутгийн цагдаа нарын туслалцаатайгаар Жао овогт, Чэн овогт хоёр гол сэжигтнийг илрүүлээ. Жао овогт нь барааны ирэлтийг хариуцаж, Чэн овогт нь борлуулж, Ян, Чэнь, Ван овогт бараа хүргэдэг байв.

2018 оны 5-р сарын 26-нд цагдаагийнхан нягт судалгаа хийсний дүнд уг бүлгийн ард бас метанфетамины үйлдвэр байхыг олж мэдсэн байна. Энэхүү мансууруулах бодис үйлдвэрлэж борлуулдаг хүмүүсийг нэг дээр устгахын тулд 50 хүний бүрэлддэхүүнтэй цагдаам нар 5 баг хуваан маргааш орой нь зэрэг хөдөлж энэ бүлгийн гол чухал этгээдийг нэг дээр баривчилж, мансуулах бодис хийдэг тоног төхөөрөмж зэргийг олноор олзолж, мансууруулах бодисын үйлдвэрийг устгажээ.

Одоогоор хэргийг үргэлжлэн шалгаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124100993