Хөдөө тосгоны ногоон хөгжлийг дэмжиж байна
2019-02-11 10:32:11 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ардын амьдрал сайжирснаар хүмүүс цагаан сарын уламжлалаа залгамжлахын зэрэгцээ баяраа улам утга учиртай тэмдэглэхийг зорьдог болжээ. Хөдөө нутгаар баяр наадмын уламжлалаа маш сайн хадгалж ирсэн бөгөөд хөдөө тосгодыг хөгжүүлэх стратегийн дагуу тэмдэглэх агуулга хэлбэр улам хөгжиж байгаа зэрэг нь ялангуяа хотынхонд их таалагддаг болсон юм. Фүжянь мужийн Жанжөү хотын Юньшяо сяний Аньжи тосгон амарч зугаалж буй гэр бүлүүдийг зохион байгуулж "Өгөөжтэй тоглоом" хэмээх сар шинийн баярын арга хэмжээнд оролцуулан, ногоон эдийн засгийг хөгжүүлж, хөдөөгийн хөгжилд хүч сэлбэж байна.

Энэ төслийг Аньжи тосгоны залуус буюу тосгоны намын гишүүд, аж ахуйн нэгжийн эзэд, багш ажилтан, эмч нар зохион байгуулж, жуулчдыг өргөнөөр оролцуулжээ. "Өгөөжтэй тоглоом" төсөл жуулчдад таалагдан, тосгоны хөгжилд үр өгөөжөө өгч байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124099199