Хөх хотын сар шинийн болон дэнлүүний баярын хүрээнд болох олон нийтийн соёлын арга хэмжээ болж байна
2019-01-31 10:39:42 Эх сурвалж: Хөх хотын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөх хотын сар шинийн болон дэнлүүний баярын хүрээнд болох олон нийтийн соёлын арга хэмжээ энэ сарын эхнээс гуравдугаар сарын сүүлч болтол үргэлжилнэ. Арга хэмжээ нь голдуу Их зуу хийдийн ойр хавь, Да Шэнкүй соёлын шинийг эрэлхийлэх хүрээлэн, Мони уулын биет бус соёлын өвийн бааз болон хотын эл дүүргийн цэцэрлэг, төв талбай, аялал жуулчлаын бааз, хороолол болон соёл спортын ордонд зохион байгуулагдана.

Уг арга хэмжээ нь “Уламжлалт соёлоо мандуулж, сар шинээ хамтдаа тэмдэглэе” сэдвийн хүрээнд болж Хөх хотын Ардын засгийн газар, Хөх хотын Намын хорооны Ухуулах хэлтсээс хамтран санаачилж, уг хотын Соёл жуулчлал, радио, телевизийн товчоо болон 9 хошуу хяний засгийн газраас зохион байгуулж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124069248