Дотоодын уурхайн тээврийн анхны жолоочгүй машин үйлдвэрлэгдэв
2019-01-31 09:04:39 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Цэргийн зэвсэг тоноглолын аж үйлдвэрийн группын Өвөр Монголын Бэйфан хүнд аж үйлдвэрийн группын Бэйфан хувьцаат компанийн үйлдвэрлэсэн дотоодын анхны жолоочгүй уурхайн машин 24-ний өдөр үлдвэрлэгдэж туршин хэрэглэх үе шантанд орсон нь БНХАУ нь АНУ, Япон улсын дараагаар жолоочгүйгээр ажиллах техникийг уурхайд ашигласан дэлхийн гуравдах улс болсныг харууллаа.

Хятадын Цэргийн зэвсэг тоноглолын аж үйлдвэрийн группын Өвөр Монголын Бэйфан хүнд аж үйлдвэрийн группын ахлах инженэр, Хятадын машин механикийн аж үйлдвэрийн холбооны нарийн бичгийн дарга Лю Жы танилцуулахдаа, саяхан үйлдвэрлэгдсэн 110 тонны даацтай NTE120AT жолоочгүй уурхайн цахилгаан хөдөлгүүрт машин бол дотоодын анхны, урт нь 10 м, өргөн нь 5.5 м, өндөр нь 5.7 м, даац нь 110 тонн, шугамын удирдлагат технологийг ашиглан, ухрах, орон байрандаа зөв оновчтой байрлаж, автоматаар хайзайх ба саадыг давж чаддаг. Урьдчилан тооцоолсноор 2019 оны эхний хагаст уурхайд туршин ашиглах болно.

Танилцуулснаар, уурхайд ердөө тоос ихтэй болохоор энгийн камер үйлдлээ алддаг, уг машин мэдрэгчээ ашиглан, лазерт радар ба миллиметрийн долгион радарын давхар баталгаанд түшиглэн 360°-ын хараанд бүрэн мэдэрдэг. Технологийн туршилт дууссаны дараа машины аялах болон зогсох нарийвчлалыг см-ын зэрэглэлд хязгаарлах болно.

Үүний зэрэгцээ, дотоодын дижитал ухаалаг уурхайн бүтээн байгуулалтын тасралтгүй ахихыг дагалдан, уурхайн машинд орчны мэдрэх систем, үйлдлийг удирдах систем, бодлогын систем, байр тогтоох систем болон өндөр нарийвчлалт системт газрын зураг тохируллахаар дамжин, уурхайн автомат диспетчерын зааврачилгааны дагуу жолоочгүй байдалд ачилт, тээвэрлэлт болон буулгалтын ажлуудыг гүйцэтгэх болно. Эцэст нь, тээврийн хэрэгслийн ажиллагааны платформтой уялдуулан, жолоочгүй машинуудын ажиллагааг зохицуулан, нэг машинаар мэдрүүлж, өгөгдлийг хамтаар эдлэн, уурхайн ордны үйл ажиллагааг өндөр үр ашигтай, аюулгүй болгох зорилгод хүрнэ.

Судалгааны тоо баримтад харуулснаар, холбогдох хүчин зүйлийг зохистой харгалзан үзсэн байдал доор, жолоочгүй уурхайн 7 мамшин нь 9 адил загварын машины ажиллах хүчинтэй тэнцэж, шатахууны өөрийн өртгийг 6 хувиар бууруулж, дугуйн элэгдлийг 7.5 хувиас дээш багасгаж, хөдөлмөр хүчний өөрийн өртгийг оролцуулсан ашгийн хэмжээг 49 хувиар нэмэгдүүлнэ.

Том оврын ил уурхай олборлох явцад, төрөл бүрийн хүндрэл улмаар нэмэгдэж байгаа болохоор уурхайн олборлолтын ажлыг хөдөлмөр дутуу зарцуулан гүйцэтгэх бол үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангаж, хөдөлмөр хүч болон тээврийн хэрэгсэл ашиглах өөрийн өртгийг бууруулах, ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх үр ашигтай арга зам мөн гэж мэрэгжилтэд илэрхийлж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124065799