Хөдөөгийн урлаг соёлын амьдрал хөгжөөнтэй болж байна
2019-01-24 16:28:06 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ \Сэтгүүлч Рэнь Хүйбинь\ Хахир хүйтэн өвлийн улиралд Отогийн өмнөд хошууны тал нутагт хүйтэн салхи салхилж байсан ч Байрт гацааны урлагийн өрөөнд хүмүүс пиг дүүрч хөөр хөгжөөнөөр бялхаж байлаа. Уянгалаг сайхан хөгжмийн аяанд Наянгурав, Цэцгээ зэрэг 8 малчин тариачин бүжиглэхэд нутгийн иргэд алга ташин уухайлдацгаана. “Амьдрал өдрөөс өдөрт сайжирч, зав чөлөө ч ихтэй боллоо. Олуулаа хуран цуглараад дуулан бүжиглэвэл сэтгэл хангалуун болох мөртлөө бие бялдар ч чийрэгждэг” гэж Наянгурав хэллээ.

Уртын дуу, манхны дуу, уулын дуу, морин хуур....ӨМӨЗО-ы Ордос хотод орон нутгийн урлагийн баялаг ихтэй. Сүүлийн жилүүдэд уг хот хөдөө нутгийн олон нийтийн соёлын үйлчилгээг тасралтгүй нэмэгдүүлж, тосгоны урлаг сонирхогчдод заавар өгч, урлагийн тавцан байгуулж малчин тариачны соёлын амьдралыг ихээхэн хөгжөөсөн байна.

Малчин тариачин “Урлагийн цог золбоот залуу”-тай боллоо

32 настай Барслан бол Отогийн өмнөд хошууны Улаанмөчир чуулгын мэргэжлийн бүжигчин. Өнгөрсөн жилээс хойш тэрээр Байрт гацаанд байнга очиж малчин тариачдад монгол бүжиг зааж байна.

Улаанмөчир чуулгын жүжигчин болон хошууны Соёлын ордны тусгай дасгалжуулагчийн зааснаар Байрт гацааны малчин тариачны урлагийн чуулга байгуулагдсан жил гаруй хугацаанд урлагийн түвшин нь мэдэгдэм дээшлэв. Зав чөлөө гарсаар Байрт, Оюут зэрэг хөрш зэргэлдээ дөрвөн гацааны малчин тариачид цуглараад тоглолт хийн, ур авьяасаа сорьдог болжээ.

Сүүлийн жилүүдэд Ордос хотын малчин тариачны амьдрал дээшилж, урлагийн арга хэмжээг сонирхох болж, оролцох сонирхол их болсон байна. Уг хөгжлийн хандлагыг дагуулан тэднийг жолоодож, мэргэжлийн жүжигчин, соёлын ордны тусгай дасгалжуулагч болон сайн дурынхныг зохион байгуулж, урлагт сонирхолтой малчин тариачны сонирхсон зүйлийг нь зааж өгчээ.

Отогийн өмнөд хошууны 68 гацаа, тосгон бүрт урлагийн чуулга байгуулсан байна. “Ван-Айжао суурины тариачин тоглолт бэлтгэж байна, би очиж үзэх хэрэгтэй” гэж Далад хошууны Соёлын ордны дасгалжуулагч Жян Хуа хэлээд машинаа жолоодон мордлоо.

Далад хошуунд одоогоор тариачны урлагийн хамтлаг 245, дунджаар тосгон бүр 2 хамтлагтай. Хошууны Соёлын ордонд 10 гаруй тусгай дасгалжуулагчтай, тэд бараг өдөржин хөдөө тосгонд ажиллаж, “Жил бүрийн хөхөө сарын 28-нд чөлөө авч, цагаан сарын шинийн хоёрны өдөр ажилдаа орж, бүх цагаар ажилладаг байна. Сүүлийн жилүүдэд Далад хошууны Засгийн газар 50 гаруй сайн дурыхныг элсүүлжээ.

Урлагийн тайзандаа би эзэн мэднэ

Үүшин хошууны Баянгол сумын малчин Тогтохбаяр бол авьяаслаг нэгэн. Зургаан жилийн өмнө тэрээр 30 гаруй малчинтай хамтарч Ахмадын чуулга байгуулж, зав чөлөөгөөрөө хөгжилдөн, нутаг усандаа байнга тоглолт хийдэг.

“Жилд наад зах нь 5-6 удаагийн сайн дурын тоглолт тавьдаг” гэж Тогтохбаяр омог бардам хэлнэ. Ноднингийн 8 дугаа сард Ахмадуудын чуулга нь урилгаар хошуундаа очиж тусгай тоглолт тавьсныг 1000 гаруй хүн үзэж сонирхсон байна.

Сүүлийн жилүүдэд Ордос хот нь малчин тариачныг зохион байгуулж уран сайхны тоглолт, аялан тоглолт гаргах, солилцоо хийх зэргээр малчид тариачдад урлагийн тайз байгуулж өгсөн байна. “Урлагийн тайзандаа эзэн мэдэх” болсноор олон малчин тариачин урлагийн арга хэмжээнд оролцох сэтгэлгээг ихээхэн бүрдүүлжээ.

Жил бүрийн 4-8 дугаар сард Ордос хот нь сайн дураар бүртгүүлэх хэлбэрээр малчин тариачныг зохион байгуулан уран сайхны тоглолт гаргуулдаг, ноднин хот, хошуу, шян суурин сумдад нийт 300 гаруй удаа тоглолт тавьж, давхардсан тоогоор 20 мянга гаруй малчин тариачин тоглолтод оролцов.

Үүшин хошуунд одоогоор 140 гаруй малчин тариачны хамтлагтай болж, жил бүрийн 6-9 дүгээр сард хошууны Соёлын товчоо тэдгээр хамтлагийг зохион байгуулж хошууны засгийн газар байрлах газрын талбай дээр ээлжлэн зуны үдшийн тоглолт гаргадаг. Үүнээс гадна жил бүр хот суурины хороолол, малжих тариалах нутагт 100 гаруй удаагийн тоглолт тавьдаг.

Хошуудын Улаанмөчир чуулга малжих тариалах нутагт очиж тоглохдоо ч урлаг сонирхогчдыг урьж хамтаар тайзнаа тоглодог байлаа. “Тоглолт олон цөөнийг хамаарахгүй, хэлбэрийн хязгаарлалтгүй болохоор уур амьсгал хөгжөөнтэй болдог” гэж Даладын улаанмөчир чуулгын дарга Дань Шүлинь хэлэв.

Хошуудын телевизээр Далад хошууны “Нутгийн зан үйл”, Зуунгар хошууны “Манхны шидэт аялгуу”, Отогийн өмнөд хошууны “Хангайн дуулал” зэрэг орон нутгийн уран сайхны тоглолт зохион байгуулан нэвтрүүлж, урлагт сонирхолтой малчин тариачдын зурагтаар гарах хүслийг биелүүлж өгсөн байна. 69 настай Жянь Рүйшинь гуай бол Далад хошууны Дэрстэй тосгоны Уран сайхны хамтлагийн ахлагч, “Манай багт авьяаслаг хүн олон, “Орон нутгийн зан үйл” дээр дөрвөн удаа гарсан шүү” гэж их л олзуурхан ярьж билээ.

Малчин тариачдыг баясгаж муу дадалыг өөрчлөв

“Шинэ үзэл бодол, шинэ ойлголт, Хятадын хүсэл заавал биелэгдэнэ. 19 дүгээр их хурлын зориг санаа хүмүүсийн сэтгэлийг дулаацуулж, уг санаагаа марталгүй ард түмний төлөө зүтгэнэ....” Жянь Рүйшиний шинэ бүтээл “Миний нутаг сайхан” баргил хоолойгоор уншив.

Нутгийн онцлог бүхий уран сайхны бүтээлийн агуулга нь борогдуу, тоглоход хөгжөөнтэй тул иргэдэд таалагддаг. Жил бүр тухайн газрын суртал ухуулга болон соёлын байгууллагууд ХКН-ын ТХ-ны үзэл санаа болон бодлого чиглэлийн хүрээнд малчид тариачдыг урамшуулан уран сайхны бүтээл туурвиулж, бүтээлийнх нь өнгө аяс болон чигийг нь чанга хянадаг байна.

“Манай зарчим бол гол айзмыг улам товойлгож, эерэг энергийг улам эрчтэй болгоно” гэж Үүшин хошууны Соёлын товчооны дэд дарга Хао Чүн хэлэв. Одоогоор Ордос хотын нутгаар дуулж бүжиглэх явдал дэлгэрч, архидалт, мөрийтэй тоглоом тоглох зэрэг муу дадал ихээхэн буурчээ.

53 настай Хао Юнь бол Далад хошууны Зандан зуу сумын Шар мод тосгоны намын үүрийн дарга. Тэрээр тосгоны иргэдийн тоглолтыг сонирхохын зэрэгцээ даган дуулж, “Түрийвчээ дүүргээд баярлан дуулалдацгааж байна, иймэрхүү амьдрал бол сая аз жаргал шүү” гэж сэтгэл хангалуун ярьлаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124037604