Өнгөрсөн онд Хөх хотын нисэх онгоцны буудлын хүлээн авсан зорчигчид давхардсан тоогоор 12.16 саяд хүрчээ
2019-01-07 11:41:00 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн онд Хөх хотын нисэх онгоцны буудлаас нийт хөөрч газардсан нисэх онгоц нийт 105 мянгад, зорчигч тээвэрлэлт давхардсан тоогоор 12.16 саяд, ачаа тээвэрлэлт 40 мянган тоннд хүрчээ. Энэ нь тус бүр 8.7, 17.5 болон 1.5 хувиар нэмэгдэв гэж Хөх хотын нисэх онгоцны буудлаас мэдээлэв.

Өнгөрсөн онд нийт 40 агаарын тээврийн компани Хөх хотын агаарын тээврийн зах зээлийн тээвэрлэлтэд оролцож, 198 агаарын шугам ашигласан нь өнгөрсөн оны мөн үеэс 26 нэмэгдсэн байна. Нийт 86 хоттой агаарын шугамаар холбогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 6 нэмэгджээ. Үүнд дотоодын 77 хот, олон улс болон бүс нутгийн 9 хотод нэвтэрчээ. 75 хотод шууд нислэгтэй болсон нь өнгөрсөн оныхоос 3 нэмэгдсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123956589