Өвөр Монгол уламжлалт монгол анагаах ухааныг сэргээн мандуулах хүчээ эрчимжүүлж байна
2018-11-09 10:53:56 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Урьхан\ ӨМӨЗО-ы Засгийн газраас саяхан уламжлалт анагаах ухааны хөгжлийг дэмжих тухай бичиг баримт нийтэлж, Монголын анагаах ухааныг түлхүү хөгжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн бодлогыг хэрэгжүүлэхийг батлахаар боллоо.

Үүнээс өмнө, Өвөр Монгол нь монгол анагаах ухааныг сэргээн хөгжүүлэх тухай таван дүрэм ба төлөвлөлт боловсруулж, монгол анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд ашигтай цуврал бодлогуудыг дурдсан юм. Сүүлийн өдөр бас “Монгол, Хятад эмнэлэгүүдийг түлхүү хөгжүүлэх бодлогыг хэрэгжхэрэгжүүлэх тухай мэдэгдэл” нийтлэн, Монгол, Хятад эмнэлэгүүдийг түлхүү хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг баталсан.

Тус мэдэгдэлд, монгол эмнэлэг, эмчилгээний байгууллагын эмнэлгийн баталгааны нөхөн төлбөрийн хэмжээг бууруулаад 20 – 50 хувь болгож, нөхөн төлөх хэмжээг угийн үндсэн суурин дээр 15-20 хуь өссөж, хамгийн ихдээ 95 хувьд хүрсэн байна. Зүү төөнүүр, яс барих, эмийн угаалга, ханах зэрэг монгол анагаах ухааны өвөрмөц эмчилгээний техниологи, монгол эм бэлдмэл болон монгол эмнэлгийн өөрөө үйлдвэрлэсэн бэлдмэлийг цөм үндсэн эмнэлгийн даатгалын төлбөрийн хүрээнд хамруулж, үргэлж тохиолддог өвчин, дахимтгай өвчин, архаг өвчнүүдийг уламжлалт анагаахаар эмчлэхийг дэмжинэ гэжээ.

Одоогоор хоёр төрлийн монгол эм улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүртгэгдсэн. Өвөр Монголд бүхий л бонгол эмийг үндсэн эм болгон хэрэглэж болно.

Мөн мэдэгдэлд дурдахдаа, Өвөр Монгол нь Монгол Хятад анагаах ухааны боловсон хүчнийг татан оролцуулах ногоон гарцыг байгуулан, элсэлтийн шалгалтад бүртгүүлэхэд бүртгэлийн харьцааны хязгаарыг цуцлан, боловсролын зэрэг, нас жил зэрэг нөхөцлийг чөлөөтэй болгоно. Үүний зэрэгцээ, анхан шатны монгол эмчийг анхлан өндөр цалинтай ажиллуулах бодлогыг хэрэгжүүлэн, монгол анагаах ухааны боловсон хүчний багийг хүчирхэгжүүлнэ гэжээ.

Монгол анагаах ухаан нь Монгол үндэстний ховор нандин соёлын өв, мөн Хятад улсын уламжлалт анагаах ухааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Монгол анагаах ухаан хүйтэн өвчин, яс бэртэх, зүрх судасны өвчин зэргийг анагахад өвөрмөц үр дүнтэй юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123688689