Бугат хотын Хөндлөн дүүргийн нэгэн хороололд тэсрэлт болж нэг хүн амиа алдав
2018-11-08 10:51:35 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ Энэ сарын 6-ны өдрийн 20 цаг 9 минутад Өвөр монголын Бугат хотын Хөндлөн дүүргийн Баочэншан-Юуань хэмээх хорооллын 15 дугаар байрын 2 дугаар орцын 15 давхрын баруун өрхөд тэсрэлт гарч, тус барилгын доороос нэг хүний цогцос олдов. Ослын дараа тус дүүргийн намын хороо, засгийн газрын удирдлага болон дотоодыг хамгаалах, эрүүл мэнд, гал түймэртэй тэмцэх, аюулгүй байдлын хяналты, хотын шатамхай хийг удирдах алба зэрэг холбогдох байгууллагын ажилтнууд газар дээр нь хүрч байцаан шийдвэрлэсэн байна.

Байцааснаар байгалийн шатамхай хийн хоолойг зориуд эвдсэн байна. Амиа хорлосон хэмээн анх алхам тогтоожээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123682485