Тяньжяо агаарын тээврийн компанийн нисэх онгоц анх удаа Жүхайн үзэсгэлэнд оролцож байна
2018-11-08 09:38:42 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын олон улсын нисэх онгоц ба сансрын XII яармагт Өвөр монголын Тяньяо иргэний агаарын тээврийн компанийн нисэх онгоц оролцов. Энэ нь тус компанийн нисэх онгоц анх удаа үзэгч түмэнтэй золгож байгаа бөгөөд Өвөр монголын салбар шугамын нисэх онгоц үзэсгүлэнд оролцож байгаагүй байсан түүхийг эцэслүүлэв.

Тус иргэний агаарын тээвэрийн компанийг ӨМӨЗО-ы Засгийн газраас Өвөр монголын замын харилцааны хөрөнгө оруулалтын \групп\ ХХК-д итгэмжилж санхүүжүүлэн байгуулсан юм. Энэ жилийн гуравдугаар сарын 30-нд Хятадын Иргэний агаарын тээврийн товчооны зөвшөөрлөөр бэлтгэл ажлыг хийж, Хөх хотын Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчилгээ хийх гол баазаа болгосон аж. 5 жилийн хугацаанд нисэх онгоцны багтаа 25 нисэх онгоцтой болгохоор төлөвлөж, ирэх жил анхны нислэгээ хийхээр бэлтгэж байгаа юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001123678971