“Хилийн цонх”-ны ажлын хурал боллоо
2018-11-06 10:49:45 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы боомтын гадаад ухуулгын ажлыг сайжруулж, “Хилийн цонх”-ны ажлыг дэмжих хурал энэ сарын 1-нд Эрээн хотод боллоо.

Хурлын үеэр “ӨМӨЗО-ы гадаад ухуулгын ажлын таван жилийн хөтөлбөр”-ийг судлан, Шинэ Барга баруун хошуу, Зүүн Үзэмчин хошуу, Манжуур зэрэг хил дагуух хошуу хотууд боомтын гадаад ухуулгын ажлаа танилцуулж, ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юүньшян үг хэллээ. Хуралд оролцогчид гадаад ухуулгын ажлыг илүү сайжруулж, Хятад, Монгол хоёр орны ард түмний нөхөрлөлийг зузаатгаж, харилцааг ахиулах талд санал нэгдсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123670663