Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил мэргэжлийн ур чадварын тэмцээн ирэх бямба гарагт болно
2018-10-24 16:22:22 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил мэргэжлийн ур чадварын V тэмцээн энэ сарын 27-28-нд Хянган аймгийн Улаанхотын “Хянган” ажил мэргэжлийн дээд сургууль болон “Ин Чан” хувцасны үйлдвэрт болно гэж өчигдөр хуралдсан Өвөр монголын өөртөө засах орны хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Уг тэмцээн нь дөрвөн жилд нэг удаа зохиогддог бөгөөд цараа хүрээ өргөнтэйн дээр хамгийн олон төрөл зүйлээр явагддаг. Тус тэмцээн нь мэдээлэл харилцааны технологи, уран зураг, гар урлал, аж үйлдвэр, үйлчилгээ зэрэг 29 төрлөөр зохиогдоно. Эхний гурван байранд шалгарсан оролцогчдод Өөртөө засах орны хүний нөөц нийгмийн баталгааны танхимаас ахлах ажил мэргэжлийн эрхийн бичиг буюу тусгай чадварын гэрчилгээ олгоно. Хэрвээ ахлах ажил мэргэжлийн эрхийн бичигтэй бол үүнийг нь техникч мэргэжлийн эрхийн бичиг болгон ахиулах аж. Нэг төрлийн уралдаанд түрүүлсэн оролцогч өөртөө засах орныг төлөөлж ирэх жилийн улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцох эрхийг олно. Арван хүнээс илүү оролцоотой уралдаанд манлайлсан оролцогчийг Өөртөө засах орны үйлдвэрчний ерөнхий эвлэлийн “Өвөр монголын өөртөө засах орны таван сарын нэгний хөдөлмөрчний шагнал”-д нэр дэвшүүлнэ. Зургаан хүнээс илүү оролцоотой уралдаанд тэргүүлсэн 35 нас хүрээгүй оролцогчид Өөртөө засах орны эвлэлийн үүрээс “Залуу ажлын байран дахь чадвартан” цол олгоно. Тэргүүн байранд орсон бөгөөд гүйцэтгэл сайтай эмэгтэй оролцогчийг Өөртөө засах орны эмэгтэйчүүдийн холбооноос орны зэрэглэлийн “Улаан тугч” шагналаар шалгаруулахад урьдаар үзэх аж. Одоогийн байдлаар нийт 315 хүн уралдаанд нэрээ бүртгүүлээд байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701123607411