Үхай хотын тунадасны хэмжээ 51 жилийн туршх хамгийн дээд хэмжээнд хүрэв
2018-09-03 15:16:38 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 1-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Халина\ Өвөр монголын өөртөө засах орны баруун ба төвийн нутгаар ширүүн бороо орж, зарим бүс нутгаар үерийн гамшиг болов.

Өнгөрсөн бямба гарагт Өвөр монгоын цаг агаарын 3 станцад аадар бороотой, цаг агаарын 26 станцад ширүүн бороотой ба цаг агаарын 72 станцад их бороотой байв. Бусад нутгаар дунд зэргийн бороо орсон байна.

Үхай хотын ихэнх бүс нутгаар аадар бороо орсноор тундасны хэмжээ 109.6 мм-т хүрч уг хотын сүүлийн 51 жилийн түүхэн хамгийн дээд хэмжээнд хүрэв. \1967 оны наймдугаар сарын 26-ны өдрийн дундасны хэмжээ 59.3 мм\ Үүний зэрэгцээ Алша аймгийн Устайн бүс нутагийн тундасны хэмжээ 78 мм хүрч өнгөрсөн сарын 60.2 мм-ийн түүхэн тэмдэглэлийг давжээ.

Борооны улмаас Баяннуур хотын Урадын дундад хошууны 6 усан сангийн ус хальж, хэсэг газраар үерийн гамшиг болов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123371664