Ирэх гурван хоногт Өвөр монголын баруун болон төвийн нутгаар ширүүн бороотой
2018-08-31 16:06:10 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ирэх гурван хонгот Өвөр монголын ихэнх бүс нутгаар бороотой, Хөх хотоос барууншаа дундаас их зэргийн бороотой, Ордос хотын зүүн хойт хэсэг, Хөх хотын өмнө хэсгээр ширүүн бороотой гэж Өвөр монголын цаг уурын станцаас өчигдөр мэдээллээ.

Ирэх гурван хоногт Алша аймгийн зүүн хэсгээр бага бороотой, Алша аймгийн зүүн өмнө, Бяннуур хотын зүүн өмнө, Ордос, Хөх хотын өмнө хэсэг, Бугат, Улаанцав, Шилийн гол, Улаанхад хотын баруун хэсэг, Түнляо хотын баруун хойт хэсгээр дунд зэргийн бороо орно. Маргааш Ордос хотын зүүн хэсэг, Хөх хот, Улаанцав хотын өмнө хэсэг, Шилийн гол аймгийн зүүн хойт хэсэг, Улаанхад хотын баруун хойт хэсгээр их бороо орж, Ордос хотын зүүн хойт хэсэг, Хөх хотын өмнө хэсгээр ширүүн бороотой, дээрх бүс нутгуудаар салхи салхилан аянга цахилж хэсэг зуур ширүүн бороо борж болзошгүй.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123359461