Бага насны дурсамжийг мэдрүүлэх гудамж Хөх хотод нээлтээ хийв
2018-08-23 16:10:59 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөх хотын Хуа Яанняньхуа гудамжийн өнгө үзэмжийг сайжруулах ажил өнгөрсөн ням гарагт дуусав. Уг гудамж нь Ваньдагийн хуучин явган хүний гудамж бөгөөд түүнийг шинэчлэн зассан нь энэ юм. Энэхүү гудамж нь хотын өнгө төрхийг харуулах нэгэн “цонх” болсноор Сайхан дүүрэгт ирэх аялагч жуулчдын очих дуртай газрын нэг болоод байна. Ингэснээр маш олон хүн тэнд очиж сэлүүцэн алхдаг болжээ.

Гудамжны урт нь 636 м, өргөн нь 20 м, A,B,C гэсэн гурван хэсэгт хувааж, A-C хүрэх гудамжны төвд 20 дугаар зууны жараад оноос одоо хүртлэх адил бус цаг үеийн хүмүүсийн уран баримал, тоглож буй хэлбэр бүхий хүрэл баримлуудыг босгосон нь үзэж харж буй хүмүүст бага насных нь дурсамжийг нь санагдуулдаг газар болсон байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123316356