Өвөр монгол агаарын тээврийн компанийг байгуулна
2018-08-22 10:45:19 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 20-нд болсон ӨМӨЗО-ы зам тээврийн хөгжлийн хэвлэлийн бага хуралд ӨМӨЗО-ы орлогч дарга Ай Лихуа хэлэхдээ, 2015 оны 9 дүгээр сараас эхэлж байгуулсан Өвөр монголын анхдагч богино зайны дунд жижиг хотод нисэх агаарын тээврийн "Өвөр монголын Тянь Жяо агаарын тээврийн компани" нь Хятадын иргэний агаарын тээврийн компанийн байгуулалтын баталгааны зөвшөөрлийг авч, ирэх жилд анхны нислэгээ хийхээр төлөвлөж байна.

Хөгжлийн төлөвлөгөөний дагуу Тянь Жяо агаарын тээврийн компани 5 жилийн хугацаанд 25 онгоцны 60 нислэгийн шугамыг ажиллуулж, Өвөр монголын бүх онгоцны буудлыг хамарсан сүлжээг бүрдүүлж, аймаг хотоос Хөх хот хүрэх байнгын нислэгийг хийх юм. Тооцооллоор 8 жилийн дараа 50 онгоц бүхий 150 нислэгийн шугамтай болж, Хятадын бүх мужийн төв болон гол гол хотыг хамарч Орос, Монголын хоорондох олон улсын агаарын тээврийн шугамыг ажиллуулна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123307937