Ирэх хоногуудад Өвөр монголд бороо орно
2018-08-21 11:43:29 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 21-25-нд Өвөр монголын нутгаар хоёр удаагийн бороо орно гэж Өөртөө засах орны Цаг уурын станцаас мэдээллээ.

Өнөөдөр болон маргааш Өвөр монголын баруун өмнө хэсэг болон зүүн зүгийн ихэнх бүс нутгаар үүлшиж, бага зэрэг бороотой өнжинө. Борооны үеэр аянга буух магадлалтай. Мөн зүүн зүгийн нутгаар бороо орох ба зарим газраар түр зуур хүчтэй салхилж аянга буухын зэрэгцээ мөндөртэй ширүүн бороо орж болзошгүй. 23-24-нд Өвөр монголын төвийн нутгийн баруун өмнө хэсэг ба зүүн зүгийн нутгаар үүлшиж бага зэргийн болон аянгат бороо орно. Бороо үе үе зарим газраар шүрүүсч, хүчтэй салхилан мөндөр орно гэж уг станцаас мэдээлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123302213