Өвөр монголын спортын XIV наадам нээлтээ хийв
2018-08-20 16:44:33 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Чүнь янь\ Өвөр монголын өөртөө засах орны спортын XIV наадам энэ сарын 18-нд Улаанцав хотод нээлтээ хийв. Тус наадамд анх удаа олон нийтийн багийн тэмцээн, цахим өрсөлдөөн, тэнзэн бөмбөг зэрэг тэмцээнийг нэмж оруулжээ.

Уг наадмыг аймаг хотын баг, олон нийтийн баг болон их дээд сургуулийн баг гэсэн гурван төрөлд хуваасан байна. Үүнд аймаг хотын 12, олон нийтийн 14, их дээд сургуулийн 18 багийн нийт 20 мянга гаруй тамирчин оролцож байгаа нь Өөртөө засах орны хэмжээнд хамгийн өргөн цар хүрээтэй спортын наадам болж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123297868