Өвөр монголын анхдагч “Ухаалаг эмнэлэг” ашиглалтад оров
2018-08-17 15:25:05 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын Анагаах ухааны их сургуулийн харьяа эмнэлэг нь “Ухаалаг эмнэлэг”-ийг энэ сарын 15-нд ашиглалтад орууллаа.

Ингэснээр Өвөр монголын Анагаах ухааны их сургуулийн харьяа эмнэлэг нь Өөртөө засах орны хэмжээнд анх удаа цахимаар төлбөр тооцоо хийдэг системийг нэвтрүүлэв.

Тус эмнэлгийн өвчтөн, “Өмнө нь энэ эмнэлгээр эмчлүүлэхэд урт дугаарт зогсож, үзүүлэх эмчээ хүлээн төлбөр төлөх гэсээр багадаа 2-5 цаг зарцуулдаг байсан бол одоо гар утсан дээрээ уг эмнэлгийн вичатын үйлчилгээг авч хувийн мэдээллээ бүртгүүлснээр дугаар болон шинжилгээний хариу авах, төлбөр хийхэд амархан болсон” хэмээн ярилаа.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн тогтолцоонд шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлж байгаа энэ үед тус эмнэлэг нь иргэдэд хүндрэлгүй үйлчлүүлэх аргыг ийн нэвтрүүлж, үйлчилгээний шинэ загварыг эрэлхийлэн “Интернет+эмчилгээ”-ний шинэ загвараар замнагч болсон байна. Цахимаар төлбөр хийдэг болсноор эмчилгээ үйлчилгээний үр дүнг нэмэгдүүлсэн хэрэг болсон аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123285985