Олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль болж байна
2018-08-13 16:26:37 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМИС-ын орлогч захирал Эрхэмбаяр хурлыг нээж үг хэлэв

ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургууль, ӨМИС-ийн “Жангар” судлалын төвөөс анх удаагаа зохион байгуулж буй олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль энэ сарын 12-13-нд ӨМӨЗО-ы Хөх хотод болж байна. Зуны сургууль нь “Жангар” судлалын залуу судлаачдын эрдэм шинжилгээний харааг өргөтгөх, олон улсын “Жангар” судлалын залуу судлаачдыг бэлдэх зорилготой юм.

Шинжааны Ховогсайрын залуу жангарч Доржийн Нямаа жангар хайлж байгаа нь

Энэ удаагийн залуу эрдэмтдийн зуны сургуульд Монгол, ОХУ, Унгар, Японы эрдэмтэн судлаач, дотоодын 13 их дээд сургууль, дунд сургуулийн 30 гаруй залуу судлаач, албан байгууллага, хэвлэл мэдээллийн гээд нийт 60 гаруй төлөөлөгч оролцож байна.

Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч, Унгарын Өтвөш Лоранд нэрэмжит их сургуулийн профессор Бирталан Агнеш

Японы Чибагийн их сургуулийн профессор, доктор Огихара Шинко

Оросын холбооны Халимаг улсын их сургуулийн профессор, доктор Хабунова Евдокиа Еренженовна

ӨМИС-ын монгол судлалын дээд сургуулийн профессор, “Жангар” судлалын төвийн эрхлэгч Д.Таяа

Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч, Унгарын Өтвөш Лоранд нэрэмжит их сургуулийн профессор Бирталан Агнеш, Японы аман уламжлал судлалын нийгэмлэгийн дарга асан Чибагийн их сургуулийн профессор, доктор Огихара Шинко, Оросын холбооны Халимаг улсын их сургуулийн “Хамаг монголын соёлын өв” олон улсын эрдэм шинжилгээний төвийн захирал, профессор, доктор Хабунова Евдокиа Еренженовна, ӨМИС-ийн монгол судлалын дээд сургуулийн профессор, “Жангар” судлалын төвийн эрхлэгч Д.Таяа нарын судлаачид өчигдөр лекц уншив. Өнөөдөр болж буй эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт 34 өгүүлэл дэвшүүлсэн бөгөөд хоёр хэсэгт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлж, тусгай мэргэжлийн лекц хийсэн 4 багш нар өгүүллийг дүгнэж шүүмж хийх юм.

Залуу эрдэмтдээс асуулт асууж байгаа нь

Зуны сургууль нь залуу эрдэмтдэд олон улсын “Жангар” судлалын өнгөрсөн ба өнөөгийн байдал, ололт амжилт, оршиж буй асуудал зэргийг танилцуулж, залуу судлаачдыг улам илүү сонирхон судлахад эрч хүч нэмж, урам зориг хайрлах нь гарцаагүй.

Шанхайн уралдаанаас Монгол Улсын балетчин хүрэл медаль гардлаа Шанхайн олон улсын балетын VI уралдаан энэ сарын 11-нд хаалтаа хийв. Уг уралдааны тэргүүн байрыг Хятадын

Монгол Улсын бүжигчин О.Ануужин хүрэл медаль гарджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123262444