Бортохойн наран цэцгийн жуулчлалын наадам эхлэв
2018-08-09 16:53:40 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бортохойн наран цэцгийн жуулчлалын наадам өчигдөр Баяннуур хотод эхлэв.

Баяннуур хот нь наран цэцгийн өлгий хэмээн алдаршсан бөгөөд тариалах талбайн хувьд бүх Хятадын 1/4-ийг, гаралт нь 1/3-ийг эзэлж, 80 гаруй улс оронд худалдаалагддаг. Энэ үеэр наран цэцгийн үзэмж нэлийн шаргалтдаг ба Бортохойн зан үйл, үндэсний хувцас загвар, амтат идээ нь дотоод гадаадын жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг.

Наадмын үеэр монгол үндэстний хувцасны загварын уралдаан, Бортохойн наран цэцгийн хөгжмийн наадам, соёл жуулчлалын байгууллагын тал нутаг дахь урлагийн тусгай тоглолт, үзэсгэлэнт хөдөө орон нутагт дугуй унах, цэцгийн үзэмжийг сонирхох зэрэг арга хэмжээ болох юм. Уг наадам нь энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123247066