Монгол хэлний авиагаар таних ухаалаг орчуулгын программыг бүтээжээ
2018-08-08 10:30:07 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Б.Сарантуяа\ Хятадын үндэстний хэлний орчуулгын товчооноос Монгол хэлний авиагаар таних ухаалаг орчуулгын программыг су длан бүтээснээ танилцуулах хэвлэлийн бага хурал өчигдөр Хөх хотноо болов.

Тус хурлаар, монгол хятад хийгээд хятад монгол ухаалаг орчуулгын систем, монгол хятадаар ярилцах, авиаг танин тэмдэглэх, монгол хэлний авианы шивэх арга, Windows монгол хэлний авианы шивэх арга, монгол хятад ухаалаг авиаг танин орчуулах, монгол хятад хэлний шууд орчуулга, монгол хэлийг интернэт дээр дүйж харах, монгол хэлний цахим толь, монгол хэлний текст таних, монгол хятад гэрэл зургийн орчуулга, ухаалаг шүүлтийн яриа ба хурал тэмдэглэх систем зэрэг 13 төрлийн орчуулгын программыг танилцуулав. Эдгээрийг http://www.mzywfy.org.cn/download.jsp линкээс төлбөргүйгээр татан авах боломжтой.

Уг товчоо нь одоогийн байдлаар Монгол, Төвд, Уйгур, Казак, Солонгос, И, Жуан зэрэг 7 төрлийн хэлний 40 шахам орчуулгын программыг боловсруулаад байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123239607