Өвөр монголын сонгодог ном судрын анхдагч үзэсгэлэн худалдаа удахгүй эхлэхээр байна
2018-08-07 17:01:49 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХКН-ын Өвөр монголын өөртөө засах орны хорооны Суртал ухуулгын хэлтэс, Өөртөө засах орны хэвлэл мэдээлэл радио телевизийн товчооноос санаачилж, Өвөр монголын Синьхуа хэвлэн тараах группээс зохион байгуулж байгаа Өвөр монголын соёлын аж үйлдвэрийн III яармагийн 2018 оны сонгодог ном судрын анхдагч үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-14-ний өдрүүдэд Олон улсын үзэсгэлэнгийн төвд болно.

Тус үзэсгэлэн худалдаа нь “Номтой нийгмийг байгуулж, ядуурлыг бууруулах бэхлэлтэд хүчин зүтгэе” хэмээх сэдвийн тойронд бүх Хятадын олон хэвлэлийн байгууллагуудаас хангасан 10 мянга гаруй төрлийн сонгодог номыг дэлгэн үзүүлнэ. Үзэсгэлэн худалдааны хугацаанд бүх төрлийн номыг цөм 30 хувийн хямдралтай зарах бөгөөд бар код ширвүүлж ном бэлэглэх, сугалаа зэрэг арга хэмжээ зохион байгуулна. Энэ үеэр “Харуулгүй” номын өрөө, “Ухаалгаар хамтаар эдлэх номын сан” зэрэг иргэдэд хөнгөлөлттэй олон зүйлийн үйлчилгээ хангахаар бий.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123235689