Хөх хотоос Далянь болон Гуанжөү хүрэх нислэг нэмэгдэв
2018-08-02 11:45:21 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хөх хотын нисэх онгоцны буудал өнгөрсөн сарын 26, 28-ны өдрөөс эхлэн Өмнөдийн иргэний агаарын тээврийн компанийн хоёр нисэх онгоц Хөх хотын нисэх онгоцны буудлаас нислэг үйлдүүлэх болжээ. Тэр нь тус бүр Хөх хот-Далянь чиглэлийн ба Хөх хот-Гуанжөү чиглэлийн нислэг болно. Хоёр нисэх онгоц нэмэгдснээр Өмнөдийн иргэний агаарын тээврийн компаниас Хөх хотын Цагаан суварга нисэх онгоцны буудлаас ислэг үйлдэх онгоц 3 болж, уг  буудлын тээвэрлэлтийн чадал нийт 28 нисэх онгоцтой болж байгаа аж.

Өнгөрсөн сарын 26-наас нислэгээ эхлүүлсэн Хөх хот-Далянь чиглэлийн онгоцны дугаар нь CZ8263/4, өдөрт нэг нислэгтэй, 8:25 минутад Хөх хотоос нисч 10:05 минутад Даляньд газардана, 21:10 минутад Даляниас нисч 23 цагт Хөх хотноо газардана. Өнгөрсөн сарын 28-нд нислэгээ эхлүүлсэн Хөх хот-Гуанжөү чиглэлийн онгоцны дугаар нь CZ8629/30, өдөрт нэг нислэгтэй, 9 цагаас Хөх хотоос нисч 12:05 минутад Гуанжөүд газардана, 17:15 минутад Гуанжөүгээс нисч 20:40 минутад Хөх хотноо газардах аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123212586