Өвөр монголын морин мэргэжлийн V наадам ирэх сард болно
2018-08-01 16:38:29 Эх сурвалж: Ардын сүлжээ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын олон улсын морин мэргэжлийн V наадам ирэх сарын 21-нд эхэлнэ, 7-9 сарын хооронд Хөх хот, Бугат, Хөлөн буйр зэрэг 9 аймаг хотын морины манлай шалгаруулах тэмцээн, адууны ашиг шимийн форум зэрэг цуврал ажиллагаанд оролцох болно гэж өнгөрсөн сарын 31-нд болсон уг ажиллагааны хэвлэл мэдээллийн бага хурлаас мэдээлжээ.

Ажиллагааны хугацаанд соёлын солилцоо, дээд хэмжээний форум, нээлтийн ёслолын тоглолт, морины манлай шалгаруулах үндэстний онцлог бүхий цуврал ажиллагаа болно. 9 салбар талбайн сайн гүйсэн морьд ирэх сарын 21-нд гол уралдааны талбайд болох энэ оны морины манлай шалгаруулах тэмцээнд оролцоно.

Финалын шатанд монгол морины 1000, 2000, 3000, 5000 болон 8000 метрийн уралдаан, жороо морины 1000, 2000, 3000 болон 5000 метрийн уралдаан, морин дээрээс сур харваа, морин дээрээс хадаг шүүрэх 4 том төрлийн 11 уралдаантай.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123207845