Өвөр монголын монгол орчуулгийн нийгэмлэг Хөх хотод байгуулагдлаа
2018-07-30 17:19:38 Эх сурвалж: Синьхуа монгол нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа монгол нетийн Хөх хотын энэ сарын 30-ны өдрийн цахилгаан мэдээ \Х. Үзэсгэлэн\ Өвөр монголын монгол орчуулгын нийгэмлэг энэ сарын 30-ны өдөр Хөх хотноо байгуулагдлаа. Хурлын үеэр нийгэмлэгийн шинэ ээлжийн удирдах багийг сонгож гаргав.

ӨМӨЗО-ны Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн эрхлэгч Чи Жиньюй, "Тус нийгэмлэг байгуулагдсан нь Өвөр монголын орчуулгын чадвартны эгнээний байгулалты ажлыг эрчимжүүлэх, орчуулгын төвшнийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Орчуулгын эрдэм шинжилгээ, заан сургалт зэрэг талд холбогдох зүйлсийг нийгэмлэгийн дүрэм тогтоолын дагуу хийхийг хүсэж байна” гэжээ.

Уг нийгэмлэг нь Өвөр монголын үндэстнүүдийн орчуулагчид ба орчуулгын ажилтдын сайн дураасаа холбоолон бүрэлдсэн бөгөөд мэргэжил, эрдэм шинжилгээ, тухайлсан ажлын чанартай, ашиг хонжворын бус нийгмийн байгууллага болох аж.Энэхүү нийгэмлэг нь олон хэлэн дээрх үсэг бичгийн орчуулга, орчуулгын судалгаа ба заан сургалтын тойронд ажиллах болно.

Нийгэмлэгийн дарга Адъяа, “Тус нийгэмлэг байгуулагдсан нь бүх орны монгол орчуулагчдыг бүлгэмдүүлж, монгол хэлний орчуулгын талаарах том чухал онол ба үйлдлэг зэрэг талаар чармайн сүвэгчилж, үндэстний шилдэг уламжлалаа бадруулна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123197649