ХАА-н экологийн цэвэр бүтээгдэхүүний XI яармаг ирэх сард гарна
2018-07-27 16:20:25 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын тариалан мал аж ахуйн танхим, Хөх хотын засгийн газраас зохион байгуулж буй Газар тариалан, МАА-н экологийн цэвэр бүтээгдэхүүний XI яармаг ирэх сарын 2-нд Өвөр монголын олон улсын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийнэ.

Яармагийн нийт талбай нь 20 мянган кв.м бөгөөд 14 павилонд 12 аймаг хотынхон бараа бүтээгдэхүүнээ дэлгэх юм. Үүнээс гадна эрчимжүүлсэн хөдөө аж ахуйн экологийн цэвэр бүтээгдэхүүний 10 павилон нэмж гаргах аж. Энэхүү яармаг ирэх сарын 6-ныг хүртэл үргэлжилж, энэ үеэр төмсний үйлдвэрлэл болон үхэр хонины махны өндөр түвшний хөгжлийн форум зэрэг арга хэмжээ болох юм.

Үзэсгэлэн яармагаар бүх орны хэмжээн дэх экологийн цэвэр бүтээгдэхүүний хөгжлийг гүйцэт харуулахыг зорьж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123186321