Өвөр Монголд жуулчны галт тэрэг аялна
2018-07-27 11:21:54 Эх сурвалж: CCTV.com
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жуулчдад зориулсан “Тал нутаг” нэртэй галт тэргийг ӨМӨЗО-ы нутагт аялуулахаар болжээ.

Хөххот-Шилин хот, Хөххот-Эрээн, Хөххот-Хишигтэн хошуу, Хөххот-Ордос гэсэн маршрутаар аялах жуулчны галт тэрэг нь гэр бүлийн, хосын, хамт олны аялал зэрэг үйлчилгээний ангилалтай, хатуу, зөөлөн суудал, унтлагын гэсэн гурван зэрэглэлтэй бөгөөд өртөө бүрт Хятадын төмөр замын жуулчны автобус угтан үйлчилж байгалийн үзэсгэлэнт газруудад хүргэх аж. Утасгүй интернэт, олон хоолны сонголттой ресторан, Хятадын үндэсний болон Өвөр монголын онцлогтой урлагийн үзүүлбэр гэхчилэн жуулчдад зориулсан бүхий л үйлчилгээг санал болгож байгаа юм. Хятадын төмөр замын төв компани онцлог зарим бүс нутгуудад жуулчны галт тэрэг аялуулдаг хуваарьтай бөгөөд энэ нь ӨМӨЗО-ы хувьд анхны тохиолдол юм. Тус галт тэрэг ирэх 9 дүгээр сарын 20-ныг хүртэл өдөр бүр тогтмол хуваарьт аялал хийх аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123185285