Өвөр монгол салбар компани Боинг 737-800 загвараар нислэг үйлдэнэ
2018-07-11 17:28:17 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

B1217 дугаартай Боинг 737-800 загварын нисэх онгоцыг АНУ-ын Сиэтл хотоос Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 4-нд авчирчээ.

Уг онгоцыг Хятадын олон улсын иргэний агаарын тээврийн компанийн Өвөр монгол салбар компани нислэгт ашиглах юм. Тус нисэх онгоц нь 8 люкс суудалтай, 168 энгийн суудалтай нийт 176 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Нисэх онгоцыг шууд нислэгт оруулахын тулд Өвөр монгол салбар компаниас тусгайлсан удирдах баг болон 3 тусгай ажлын багийг гаргаж бэлтгэл ажлыг хангуулсан байна. Нисэх онгоцыг хүлээн авах баг өнгөрсөн сарын 25-нд АНУ-д очиж онгоцны аюулгүй байдлыг шалгаж, туршилтын нислэг үйлдсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123111646