Бороо орсны улмаас Өвөр монголд гангийн байдал намдав
2018-07-10 10:49:31 Эх сурвалж: Өвөр монголын сонин мэдээний не
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өнгөрсөн хэдэн хоног Өвөр монголын ихэнх бүс нутгаар бороо орсноор зүүн зүгийн нутгаар гангийн байдал намдаж, баруун ба төвийн нутгаар газрын өнгө сэргэх хандлагатай байгааг Өөртөө засах орны цаг агаарын станцаас мэдээллээ.

Хөлөн буйр хотын Арун хошууны Дэлчир шянд хоёр өдөр үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер бууж, 307 хүн өртөн 415 га тариан талбай усанд автсан байна. Үерээс болж тус шянгийн услалтын суваг эвдэрсэн тул яаралтай засч байгаа аж.

Урьдчилсан мэдээнээс үзвэл өнөөдөр бүх нутгаар бороотой өнжих нь. Үүнд Ордос хотын ихэнх нутаг, Бугатын өмнө хэсэг, Хөх хот, Улаанцавын баруун ба төвийн нутаг, Хөлөн буйрын хойд хэсэг, Ордосын зүүн хэсэг, Хөх хотын баруун ба төвийн нутаг, Улаанцав хотын баруун өмнө нутгаар ихээхэн бороо орох бол зарим нутгаар хүчтэй салхилж аадар бороо орох буюу аянга цахилна хэмээн мэдээлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123103464