БРИКС-ын гишүүн орнуудын 3D хэвлэлийн мэргэжилтнүүдийн ур чадварын тэмцээн болов
2018-07-09 15:05:39 Эх сурвалж: Ардын сүлжээ
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Нэг бүс нэг зам санаачилгын хүрээнд БРИКС-ын гишүүн орнуудын 3D хэвлэлийн мэргэжилтнүүдийн ур чадварын тэмцээн өнгөрсөн ням гарагт Улаанхад хотод болов.

Зохион байгуулагчид бэлтгэл ажлаас шийдвэрлэх тэмцээн хүртэл нийт хагас жил зарцуулсан бөгөөд одоогоор Хятад, Өмнөд Африк, Орос, Энэтхэг, Австри зэрэг 10 улсын 78 багийн 240 оролцогч шийдвэрлэх шатанд тунаж үлдээд байна. Тус салбар уралдаан нь БРИКС-ын орнуудын энэ төрлийн мэргэжилтнүүдийн ур чадварыг сорихын зэрэгцээ мөн шинийг эрэлхийлж буйгаараа чухалд тооцогдож байв.

Хятадын мэргэжилтнүүд уг тэмцээнд оролцсоноор БРИКС-ын орнуудын оролцогчидтой өрсөлдөх, тэднээс харилцан суралцахын дээр 3D хэвлэлтийн ур мэргэжил дээшилж, олон улсын түвшинд ажиллах чадварлаг багийг бий болгох явдал юм. Мөн дээрх орнуудын энэ чиглэлийн үйлдвэрлэлийн түвшинд хүрч, цугтаа урагшлахаар Хятад улс чармайж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123098315