Тяньжинь хотод кассгүй супермаркет ашиглалтад орлоо
2018-07-05 11:52:41 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хэрэглэгч кассгүй супермаркетаас худалдан авалт хийж байгаа нь

Сүүлийн өдрүүдэд Тяньжинь хотод кассгүй супермаркетыг ашиглалтад оруулаад байна. Үүнийг Хятадын Жиндүн цахим худалдааны томоохон аж ахуйн нэгж хариуцаж байгаа бөгөөд IOT, AI болон технологийн бусад системийг ашиглан иргэд кассинд дугаарлалгүйгээр бараа бүтээгдэхүүн худалдан авах бололцоог бүрдүүлжээ. Хэрэглэгч тус супермаркетад орохын өмнө дэлгүүрийн үүдэн дэх QR кодыг гар утсан дээрээ уншуулна. Үүний дараа өөрийн царайг таниулах ба гарч явах үедээ цахилгаан орон зай бүхий төлбөр тооцооны хэсэг дээр түр зогсож тооцоогоо хийх аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123083220