Төвийн радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн сурвалжлагчид болон мэргэжилтнүүдийн санал солилцох хурал амжилттай боллоо
2018-06-28 08:46:55 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад улсын Төвийн радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн сурвалжлагчид болон мэргэжилтнүүдтэй санал солилцох 2018 оны хурал энэ сарын 25-нд Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Эргүнэ хотод амжилттай боллоо.

Хятад улсын найман муж орны монгол хэлний радио телевиз хорооны удирдлага, сурвалжлагч, сонин мэдээллийн судалгааны мэргэжилтэн, онцгой урилгаар ирсэн шүүмжлэгч зэрэг 40 гаруй төлөөлөгч “Шинэ цаг үеийн хэвлэл мэдээллийн нэгдлийн алтан боломж болон өрсөлдөөн” сэдвээр санал бодлоо солилцон ярилцлага өрнүүлсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701123045516