Улаанцав хотын амтат идээний наадам болно
2018-06-14 11:46:58 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 13-ны өдрийн цахилгаан мэдээ \Шю Мэй\ Хятад-Орос-Монголын амтат идээний Ⅶ наадам ба Улаанцав хотын амтат идээний II наадам ирэх сарын 17-нд Жинин дүүргийн Жишан талбай болон уг хошуу шяньд болно гэж Хөх хотноо болсон хэвлэл мэдээллийн бага хурлын үеэр мэдээллээ.

Тус наадам нь “Бохирдолгүй амтат идээнээс амсаж, зуслангийн сайхан оронд саатна уу” сэдвийн хүрээнд болох юм. Наадмаар Улаанцав хотын мянган хүний цай чанах болон сага будааны гурил хийх уралдаан болон гурван улсын тогоочдын үзүүлбэр, хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр, идээ ундааны дээд хэмжээний форум зэрэг үйл ажиллагаа зохиогдоно. Мөн Улаанцавын идээ ундааны үзэсгэлэн, хөдөө орон нутгийн бохирдолгүй идээний үзэсгэлэн, гурван улсын гэрэл зурагчдын үзэсгэлэн зэрэг соёлын арга хэмжээ гарах юм.

Өнгөрсөн жил болсон Улаанцав хотын амтат идээний анхдугаар наадмын үеэр 4 төсөл Гиннесийн номд бичигдэж, 2.26 тэрбум юанийн гэрээ байгуулж байв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122985004