ӨМӨЗО-ы Ардын Эмнэлэг нисдэг тэргээр түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж байна
2018-06-13 17:32:32 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ӨМӨЗО-ы Ардын Эмнэлэг 06 дугаар сарын 12-ны өдрөөс нисдэг тэргээр түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

ӨМӨЗО-ы Ардын Эмнэлгийн Хороо, Хөххотын 120 дамжуулагч төв нь Шанхайн Жинь Хүй агаар аяллын ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

ӨМӨЗО-ы Ардын Эмнэлгийн Хороо Өвөр Монголд анхны түргэн тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр үзүүлэх болсноор барахгүй Өвөр Монголын түргэн тусламжийн үйлчилгээ шинэ шатанд орсныг харуулж байгаа юм.

Түргэн тусламжийн онгоцонд түргэн тусламжийн мэргэжлийн ажилтнууд, Хятадын тэргүүний амьсгалын аппарат, эм тариа зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг байрлуулсан байна.

Өвөр Монголын цаг уурын нөхцөл төвөгтэй байдаг тул яаралтай тусламжийн аврах ажилд маш их хүндрэл бэрхшээл учруулдаг ажээ. Мөн авто замын түгжрэл, замын хөдөлгөөний хяналт, хол зай, хүрэх боломжгүй зэрэг нөхцөл байдлаас үүдэн нисдэг тэргээр өвчтөнүүдэд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх боллоо.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122980968