Их сургуульд элсэхийг мөрөөддөг 51 настай эр
2018-06-08 16:13:03 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Чэндү хотын Тун Жинь дунд сургуулийн элсэлтийн цэгт шалгалт өгөх гэж буй 51 настай Ляншй \Гэрэл зургийг Жан Хунжин\

Чэндү хотын 51 настай элсэгч Ляншй 1983 онд анх их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад орж байсан бол өчигдөр 22 дахь удаагийн шалгалтаа өгөв. 1983 оноос таван жил дараалан энэхүү шалгалтад орсон боловч тэрээр санасан сургуульдаа орж чадаагүй байна. Хожим нь тэрээр гэрлэж үр хүүхдээ өсгөн бизнес эрхлэх болсон аж. Харин 2001 оноос эхлэн бүх Хятадад элсэгчдийн нас, гэрлэлтийн байдлыг элсэлтийн ерөнхий шалгалтын шаардлагаас хассан тул Ляншйд дахин боломж нээгдсэн байна. Тэрээр “Хамгийн анх тус шалгалтад орж байснаа бодвол одоо нэгэнт 35 жил өнгөрчээ. Ер нь өөрийн хүссэн санасан сургуульдаа орохыг л горьдож байна даа” хэмээн сурвалжлагчид ярьжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122957797