Хятад-Монголын ноолуурын аж үйлдвэрийн хөгжлийн дээд хэмжээний уулзалт болов
2018-06-07 16:04:36 Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад-Монголын ноолуурын аж үйлдвэрийн хөгжлийн 2018 оны дээд хэмжээний  уулзалт болон Өвөр монголын Баяннуур хотын ноолуурын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төслийг сурталчлах уулзалт өчигдөр Линьхэ дүүрэгт болов.

Энэхүү ажиллагаанд Бээжин хот, Хэбэй муж, Шаньдүн муж, Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орон, Ганьсү муж болон Хятад Монгол хоёр орны ноолуурын салбарын албаны хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн 100 гаруй төлөөлөл оролцсон байна.

Энэ үеэр Баяннуур хотын Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн тэргүүлэх аж ахуйн нэгжийн нийгэмлэгийн Ноос ноолуурын аж үйлдвэрийн салбар нийгэмлэг, Монгол Улсын ноос ноолуурын нийгэмлэгтэй стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Тус ажиллагааг Хятадын Хүнсний бүтээгдэхүүн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт экспортын худалдааны нийгэмлэг, Өвөр монголын өөртөө засах орны Худалдааны танхим, Монгол Улсын Ноос ноолуурын нийгэмлэг болон Баяннуур хотын Ардын засгийн газраас санаачилж, Өвөр монголын Импорт экспортын нийгэмлэгээс зохион байгуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122952077