Хөх хотын 200 такси сайн дурын үйлчилгээ үзүүлнэ
2018-06-07 11:34:43 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

06 дугаар сарын 07-ны өдөр болох Хятадын их дээд сургуульд элсэх шалгалтын үеэр Хөх хотын таксины салбарын сайн дурын холбооны үйлчилгээний анги шалгалтад оролцох сурагчдад сайн дурын 10 салбар анги 200 такси гаргаж сайн дурын үйлчилгээ үзүүлнэ.

Шалгалтын цэгт очихоор бүртгүүлсэн сурагчдыг тогтсон хүн, тогтсон машин, тогтсон цэгт хүргэж өгөх болно.

Хөх хотын таксины салбарын сайн дурын холбооны үйлчилгээний ангийн тус үйл ажиллагааг Хөх хотын замын хөдөлгөөний хамааралтын газраас санаачилсан байна. Тус үйл ажиллагаа нь 16 жил үргэлжлэн зохиогдсон ба 5300 гаруй сайн дурчууд, 3192 такси оролцож, 4200 гаруй шалгуулагч үйлчлүүлсэн байна. Одоогоор тус үйл ажиллагаа нь Хөх хотын сайн дурын үйлчилгээний том хэлбэрийн үйл ажиллагаа болоод байна.\Гэрэл зургийг Х.Үзэсгэлэн\

\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122951095