Хятадын бизнес эрхлэлт болон шинийг санаачлагчдын III тэмцээний Өвөрмонгол дахь бүртгэл эхэллээ
2018-05-29 10:49:30 Эх сурвалж: Хөх хотын оройн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын бизнес эрхлэлт болон шинийг санаачлагчдын III тэмцээний Өвөрмонгол дахь шалгаруулалтын бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

Тэмцээнд 16 нас хүрсэн, бизнес эрхлэх сонирхолтой, шинийг эрэлхийлэгч иргэд баг болон бүртгүүлж болох бөгөөд үндсэн ба тусгай төрлийн гэсэн хоёр тэмцээнд хуваагдан оролцох юм. Үүндээ тусгай төрлийн тэмцээнийг бизнес эрхлэлтийн болон шинийг санаачлагчийн баг хэмээн дахин хувааж буй. Тэмцээнд оролцох аж ахуйн нэгж болон багууд ӨМӨЗО-ны Хүний нөөц нийгмийн баталгааны нет \ www.nm12333.cn\, ӨМӨЗО-ны Чадвартаны нет \www.nmgrc.com\, Өвөрмонголын шинийг эрэлхийлж бизнес эрхлэх нет \http:// nmgcxcy.yueyat.com\ цахим хаягаар орж нэрээ бүртгүүлэх боломжтой. Бүртгэл өнөөдрөөс эхлэн ирэх сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122904271