Өвөр монголын “Хамгийн сайхан үндсэн шатны албан хаагч”-ийг шалгаруулав
2018-05-17 11:16:37 Эх сурвалж: Хөх хотын оройн сонин
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр Монголын өөртөө засах орны “Хамгийн сайхан үндсэн шатны албан хаагч”-ийг шагнах II хурал энэ сарын 15-нд Хөх хотноо болж, Гүө Жэньшинь нарын шилдэг 15 албан хаагчийг шалгаруулав.

Тэдгээр албан хаагчийг уг шагналд байгууллага нэгжээсээ нь нэр дэвшүүлсэн байна. Үүний дараа зохих хянан шалгалт явуулж, шүүгчдийн зүгээс хянан хэлэлцсэн ба зохион байгуулах зөвлөлөөс эцсийн шалгаруулалтыг явуулснаар “Хамгийн сайхан үндсэн шатны албан хаагч”-ийн цолыг хүртээжээ. Шагнал гардагсадыг тодруулахдаа тааруухан нөхцөлд хүнд үүрэг гүйцэтгэдэг албан хаагчийг голлон сонгож шалгаруулсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122845868