Ядуурлаас ангижруулах ажлын стандартыг нийтэллээ
2018-05-16 16:27:00 Эх сурвалж: Солонго нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын ядуурлаас ангижруулах ажил амжилтад хүрчээ.

Ядуу орон нутгийг ядуурлаас ангижруулах ажил сайжирсан бөгөөд ядуу буурай амьдралтай хүн амын тоо багассаар байна. Үүнд: Өвөр Монголын Мэргэжлийн хяналтын товчоо болон Ядуурлаас ангижруулах алба хамтран “Ядуу буурай амьдралтай ард иргэдийг ялгаж таних дүрэм” зэрэг ядуурлаас ангижруулах ажлын найман стандартын дүрмийг нийтэлжээ. Тус дүрмийг 07-р сарын 15-наас эхлэн албан ёсоор хэрэгжүүлэх болно.

Тус найман дүрэм нь “Ядуу буурай амьдралтай ардыг ялган таних дүрэм”, “Ядуурлаас ангижруулах арга хэлбэрийн дүрэм”, “Дарга удирдлагууд орон нутагт ажиллах дүрэм”, “Ядуурлаас ангижруулах төслийн удирдлагын дүрэм”, “Ядуурлаас ангижруулах хөрөнгө мөнгийг ашиглах дүрэм”, “Ядуурлаас ангижруулах ажлын архивын удирдлагын дүрэм”, “Ядуурлаас ангижруулах ажлын үр дүнг шалгах дүрэм”, “Ядуурлаас ангижруулсан ажлын удирдлагын дүрэм” зэрэг болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122842434