Баруун болон төвийн нутгаар цаг агаар эрс дулаарна
2018-05-14 18:53:43 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр Монголын нутгаар ойрын өдрүүдэд агаарын температур нэмэгдэх бол Алшаа аймагт агаарын хэм 30 градусыг давна гэж Өвөр Монголын цаг уурын станцаас мэдээллээ.

Урьдчилан тооцоолсноор энэ сарын 14-16 өдрүүдэд төв болон баруун зүгийн ихэнх нутгаар агаарын температур 35 градусыг давж хална. Ялангуяа Үхай хот орчмоор хамгийн өндөр болох буюу агаарын температур 35 градус байх аж.

Харин зүүн зүгийн ихэнх нутгаар бороотой байх ба Шилийн гол аймгийн баруун өмнө хэсэг, Улаанхад хотын өмнө хэсэг, Тунляо хотын өмнө хэсэг, Хянган аймгийн ихэнх нутаг болон Хөлөн буйр хотод бага зэргийн бороо орно. Хөлөн буйр хотын хойд хэсгээр дунд зэргийн бороо орно хэмээн мэдээлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122830485