Шэньжэний соёл аж үйлдвэрийн яармагт Өвөр Монголын 50 гаруй аж ахуйн нэгж оролцов
2018-05-11 16:41:05 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын олон улсын соёлын аж үйлдвэрийн XIV яармаг худалдаа энэ сарын 5-нд Шэньжэнь хотноо эхлэв.

Тус яармагт бүх Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харъяа хот болон Хонгконг, Макао, Тайвань болон гадаадын 42 улсын 130 аж ахуйн нэгж, компани оролцож байна. Өвөр Монголоос 50 гаруй аж ахуйн нэгж тус яармагт оролцож байгаа юм.

Мөн үеэр ӨМӨЗО-ны Намын хорооны суртал ухуулгын хэлтэс болон соёлын танхимаас энэ онд Өвөр Монголд хэрэгжих соёл аж үйлдвэрийн төслүүдийг танилцуулав. ӨМӨЗО нь яармагийн хугацаанд нийт 75 соёл аж үйлдвэрийн төслийг танилцуулах ба одоогийн байдлаар 9.2 трбум юанийн үнийн дүн бүхий нийт 17 төсөл дээр гэрээ байгуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122817113