Жаожюнь соёл жуулчлалын бүс 5 сарын сүүлчээс эхлэн жуулчид хүлээн авна
2018-05-11 17:29:34 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

9-ний өдөр, Хөх хотын Ардын засгийн газраас санаачилж, Хөх хотын соёл, мэдээлэл хэвлэл, радио, телевизын товчоо, Хөх хотын Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөлөөс хамтран зохион байгуулсан Жаожюнь соёл жуулчлалын бүсийн хэвлэл мэдээллийн бага хурал болон аялал жуулчлалыг срталчлах хурал Жаожюнь соёл жуулчлалын бүсийн Хэчинь ордонд болов. Сурвалжлагч ойлгосноор, Жаожюнь соёл жуулчлалын бүс 5 сарын сүүлчээс эхлэн жуулчид хүлээн авна.

Жаожюнь соёл жуулчлалын бүсийн угийн нэр нь Жаожюний музей гэдэг. Жаожюний музей нь адилтгашгүй түүх соёлын үнэ цэнээрээ 2014 онд ӨМӨЗО-ны брэндэт аялал жуулчлалын бүсээр сонгогдсон бөгөөд төрийн 5A зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж бий. 2016 онд, ӨМ-ын Далан хар соёл жуулчлалын хөрөнгө оруулалтын ХХК-аас хөрөнгө оруулж өргөтгөн байгуулснаас 26.2 гаруй га талбай шинээр нэмэгдэн нийт талбай нь 39.2 га-д хүрсэн байна. Ноднингийн 8-р сард, Жаожюнь соёл жуулчлалын бүсийг өргөтгөн байгуулж дуусав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122813256