Аймаг хот болгонд стандартчилсан нядалгааны аж ахуйн нэгж байгуулна
2018-05-07 11:26:14 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сурвалжлагч 5-ны өдөр ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн танхимаас ойлгосноор, өнөө жил ӨМ нядалгааны газрын стандартчилсан байгуулалтыг ахиулж, аймаг хот болгонд 1 стандартчилсан нядалгааны аж ахуйн нэгж байгуулж, оны дотор багтаан бүхий л үхэр хонины нядалгааны аж ахуйн нэгжийг брэндчилсэн эзэгнэлттэй болгоно.

ӨМ нядалгааны аж ахуйн нэгжийн стандартчилсан бүтээн байгуулалтын баримжаа боловсруулсан бөгөөд өнөө жил хуучин нядалгааны аж ахуйн нэгжийг 2% багасгаж, шаардлага хангахгүй нядалгааны газар болон жижиг оврын нядалгааны газрыг хаан зогсоож, нядалгааны аж ахуйн нэгжийг нэгтгэх буюу зэрэг дэвшүүлэн өөрчлөх ажлыг урамшуулж, нядалгааны салбарын шилжилт дэвшилтийг ахиулна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122793779