Номын үнэртэй нийгэм, хүн соёлтой Эрээн хотыг байгуулъя
2018-05-06 14:21:11 Эх сурвалж: Солонгл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Номын үнэртэй нийгэм, хүн соёлтой Эрээн хотыг байгуулъя” сэдэвт ном унших үйл ажиллагаа боллоо.

23 дахь удаагийн “Дэлхийн ном унших өдөр”-ийг тохиолдуулан Эрээн хотын ном унших 5 дахь удаагийн сарын аяны хүрээнд “Нийтээрээ ном унших” уриан дор “Номын үнэртэй нийгэм, хүн соёлтой Эрээн хотыг байгуулъя” сэдэвт ном унших үйл ажиллагааг иргэдийн дунд 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний өдрүүдэд өрнүүлсэн байна.

“Номын үнэртэй нийгэм, хүн соёлтой Эрээн хотыг байгуулъя” ном унших үйл ажиллагааны нээлтийн ёслол 04 дүгээр сарын 21-ний өдөр Эрээн хотын Синьхуа номын дэлгүүрт болсон байна. Монгол хувцсаараа гоёсон маш олон уншигч ирж үйл ажиллагааг дэмжсэн байна. Энэ удаагийн үйл ажиллагаанд Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны Алтанбагана зохиолчийг тухайн талбайд урин, Монгол үндэстний дунд сургууль, Олон улсын сургуулиудад лекц уншуулжээ.

Хотын иргэдийн анхааралд хүрсэн тус үйл ажиллагаа нь Эрээн хотын Синьхуа номын дэлгүүр, нийгмийн олон салбарын үзэл, соёлын солилцоог дээшлүүлж, иргэдийн амьдралыг баяжуулж, ном уншихыг уриалсан байна. Мөн өдөр буюу 21-ний өдөр нийт 16000 юанийн ном худалджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122790045