700 сайн дуртад Далан хар уулын өмнө бэлд мод тарив
2018-05-03 11:35:38 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын 5-р сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ Таван сарын амралтаас өмнө, Хөх хотын 700 гаруй сайн дуртад Далан хар уулын өмнө бэлд байрлах Шинэ хот дүүргийн Борхошуу гацааны нутагт 3100 ширхэг мод тарьж, “Хөх хотын арын цэцэрлэгт” өнгө үзэмж нэмэв.

Жил бүрийн 4—5 сарын эхэн бол Хөх хотын мод тарих хамгийн сайхан улирал. Шинэ хот дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн товчооноос таван сарын амралтаас өмнө албан журмын мод тарих ажиллагаа санаачилснаар Синьхуа нет, Хөх хотын Радио телевиз хороо, ӨМ-ын цагдаагийн дээд сургууль зэрэг байгууллагын 700 гаруй сайн дуртад мод тарих ажиллагаанд оролцов. Цэцэрлэгжүүлэх ажилтны удирдлага доор, 66.6 га талбайтай Далан хар уулын өмнө бэл дэх албан журмын мод тарих сууринд гацуур, хайлаарын нарс зэрэг 3100 ширхэг модыг 3,33 га талбайд тарив.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011120701122776454