ӨМ: бага сургуулийн сурагчдын сургуульд хүрэх цагийг 8 цагаас эрт байлгаж болохгүй
2018-04-17 11:22:37 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын 4-р сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \Ли Чянь Хао Вэньтин\ ӨМӨЗО-ны Боловсролын танхимын мэдээгээр, мөн өдрөөс эхлэн, бага сургууль, анх дундад, өндөр дундадын сурагчдын сургуульдын хүрэх цагийг тус тус өглөөний 8:00 цаг,  7:50 цаг ба 7:30 цагаас эрт байлгаж болохгүй гэж тогтоов. Өндөр хүйтэн бүс нутгийн дундад бага сургууль улирал, цаг агаарын хувиралтын дагуу сургуульд хүрэх цаг болон сургууль тарах цагаа зохистой тохируулж болно гэжээ.

Сурагчдын сургуульд байх цагт бас тодорхой тогтоол гаргаж, гэрээсээ явж суралцаж байгаа сурагчид сургуульдаа төвлөрөн суралцах хугацаа нь: бага сургууль, анх дундад ба өндөр дундад сургууль тус тус 6, 7, 8 цагаас хэтэрч болохгүй. Үдээс хойш сурагчид сургуулиас гарах цаг нь: бага сургууль, анх дундад  ба өндөр дундадын сурагчид 17:30, 18:00 ба 18:30 цагаас оройтож болохгүй гэв. Үүний хамт гэрээсээ явж суралцаж байгаа сурагчдыг оройн давтлагад оруулахыг чанга хориглоно. Тогтсон сургуульд хүрэх цагаас өмнө, сургуулиас дотуур байранд суугаа сурагчдыг зохион байгуулж хичээллүүлж болохгүй гэж тогтоожээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230010000000000000011100001122693940